LIVE: Жүжигчин Б.Навчаад ял өгсөн хэргийн талаар хуульч Ү.Амарбат ийн тайлбарлаж байна
Эрүүгийн хуулийн 13,14-д орсон "худал мэдээлэл тараах" заалтыг чангаруулж, 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, тав хүртэлх жилийн хорих ялтай болгох хуулийг Засгийн газар, тэр дундаа ХЗДХЯ санаачлаад байгаа. Үүнтэй холбоотой маргаан өрнөөд байгаа үед ХЗДХ-ийн сайдын гомдлоор жүжигчин Навчаад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа нь олны анхаарлын төвд байна. Энэ талаар бид "Ананд адвокатс" ХХН-ийн хуульч Ү.Амарбаттай ярилцлаа.
"Ананд адвокатс" ХХН-ийн хуульч Ү.Амарбат:
-Худал мэдээлэл тараахтай холботой хоёр хандлага байгаа юм. Нэг талаас, өөрийнх нь тухай худал мэдээлэл тарааснаас ажил хэрэг, нэр хүнд нь унасан, бүр цаашилбал гэр бүл нь сүйрсэн хүн байж болно. Ийм бол хуулиар хамгаалах ёстой. Мэдээлэл үнэн зөв байх ёстой. Нөгөө талаас, хувь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж болохгүй гэсэн хандлага байна.
Бидэнд маргалдагч талуудад буюу субьектив хандлага руу анхаарал хандуулаад, хэргийн цаад мөн чанар буюу обьектив чанар руу хандуулахгүй байх алдаа байдаг. Хууль зүйн сайд байж жүжигчин хүнд гомдох ёсгүй ч гэдэг юм уу. Эсвэл жүжигчин учраас хамгаалах ёстой ч гэдэг юм уу. Хэрэв асуудалд иймэрхүү маягаар субьектив хандаад байвал зөв дүгнэлт хийх боломжгүй болно. Бидэнд асуудалд нухацтай хандах хандлага дутаж байна. Иргэн Д халдвар тараалаа гээд шуугиад байсан эцсийн дүндээ юу боллоо! Тусгаарлах байрнаас халдвар авсан хохирогч болсон шүү дээ.
-Жүжигчин Навчаа сайдын нэр хүндэд халдаагүй. Гагцхүү эрүүгийн хуулийн заалт чангарсаныг эсэргүүцсэн шүү дээ?
-Тодорхой юмыг эсэргүүцсэн бол прокурор яллана гэж байхгүй. Хэрэв тэгсэн бол дээд шатны прокурорт гомдол гарагахд зогсоно. Ер нь жүжигчинд Навчаагийн холбогдсон хэргийн хавтаст хэргийг уншаагүй, ямар ямар баримт авагдсантай танилцаагүй, хэрэг дуусаагүй байхад дүгнэж хэлэхэд зовлонтой. Зөвхөн нэг пост харуулаад байгаа боловч хавтаст хэрэгт олон пост бичсэн бол яах вэ.
-Жүжигчин Навчааг Х.Нямбаатар гэдэг үгийг дахин хэлбэл хэрэг нь хүндэрнэ гэж цагдаа сүрдүүлсэн байсан. Энэ талаар?
-Хууль буруу байх, хуулийг хэрэглэж байгаа хүн буруу ойлгох гэсэн ойлголт байдаг. Шалгагдаж байгаа хэрэгтээ нөлөөлөх гэсэн оролдлого байдаг. Энэ тохиолдолд сануулах, нууцад гарын үсэг зуруулах арга хэмжээ авдаг. Харин, сануулахдаа сүрдүүлэх хэлбэр гаргавал дээд шатны албан тушаалтан, прокурор, ХЭҮК зэрэгт хандах хэрэгтэй. Практикт ийм тохиолдол байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.