Эрүүлжүүлэгдсэн хүний тоо нэмэгдэж, 211 болжээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.12.15) нийт 1534 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 647 нь, гэр бүлийн хүчирхийллийн 166 дуудлага байсан аж. Мөн хулгайлах гэмт хэргийн тав, гэмт хэргийн шинжтэй 9 тохиолдол гарчээ.

Түүнчлэн олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 92, хүний биед халдсан 44, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 57 тохиолдол тус тус  бүртгэгдсэн байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 18 градусаас бага архи, согтууруулах ундаа худалдан борлуулж эхэлсэн өнгөрсөн өдрүүдэд улсын хэмжээнд хоногт 100 гаруй хүмүүс эрүүлжүүлэгдэж байгаа талаар тухай бүрт нь мэдээлж байсан.

130923246 1696271647246067 4693410047154098939 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.