Сайд Х.Нямбаатар ЭХ-д өөрчлөлт оруулж иргэдийг 15-80 саяар торгох заалт оруулжээ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тус өөрчлөлтдөө мэдээлэл түгээж, хуваалцсан иргэдийг 15-80 сая төгрөгөөр торгох заалт оруулжээ.
Уг асуудалтай холбогдуулан Монголын сэтгүүлдчийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд, Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 13.14 “худал мэдээлэл тараах” заалтыг өөрчилж, хэвлэл мэдээллийн төдийгүй нийгмийн сүлжээнд ИРГЭНИЙ амыг үдэхээр шийдсэн байна.
Ингэхдээ эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй алхмыг эсэргүүцэж, цензурийн эсрэг, Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний төлөө нэгдэхийг уриалж байна! гэжээ.
Хуулийн төслийн заалтыг эндээс татаж авч үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.