Мэргэн буучдын жагсаалтын Ази тамирчин хошуучилж байна

Английн Премьер лигийн 11 дүгээр тойргийн ээлжит ганган тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. 

2011407 01 

Тоттенхам клуб хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Урьд шөнө Тоттенхам клуб Арсеналын "Их буучид"-ыг талбайдаа хүлээн авч 2:0 харьцаагаар хожлоо. Тус тоглолтод Тоттенхамын төдийгүй энэ цагийн төгс хослол болох Сон Хён Мин болон Хары Кейн нар бие биендээ дамжуулж тус бүр нэг гоол хийсэн байна. Тэд одоогийн байдлаар Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа ба Сон 10 гоолтой, Кейн найман гоолтойгоор удаалж байна. 

Screen Shot 2020 12 07 at 11

Ливерпүүл клуб талбайдаа 65 тоглолт дараалан хожигдоогүй явна

Ливерпүүл клуб Анфийлд цэнгэлдэхдээ Волверхамптоныг хүлээн авч 4:0 харьцаагаар бут ниргэлээ. Ингэснээр тэд 24 оноотойгоор Тоттенхам клубын хамтаар Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.