Арсенал клуб Европа лигт гялалзаж байна
Урьд шөнө Европа лигийн ээлжит тоглолтууд явагдлаа.
Таван тоглолтын дараах дүнгээр таван хожил байгуулсан цорын ганц баг байгаа нь Английн Арсенал клуб юм. Тэд урьд шөнө Австрийн Радип Виен клубыг 4:1 харьцаагаар бут ниргэн В хэсгийг итгэл төгс тэргүүлж байна. 12 дугаар сарын 11-ны өдөр Арсенал клуб хүснэгтийг сүүл мушгиж буй Ирландын Дундалк багтай тоглох хуваарьтай байна.
Европа лигийн хэсгүүдийг тэргүүлэгчид:
- А хэсэг - Рома клуб 13 оноо
- В хэсэг - Арсенал клуб 15 оноо
- С хэсэг - Славиа Праг клуб 12 оноо
- D хэсэг - Ренжерс клуб 11 оноо
- Е хэсэг - Гранад клуб 10 оноо
- F хэсэг - Наполи клуб 10 оноо
- G хэсэг - Лиестер Сити клуб 10 оноо
- H хэсэг - ЛОСК Лилле клуб 11 оноо
- I хэсэг - Виллареал клуб 13 оноо
- J хэсэг - Рояал Антверп клуб 12 оноо
- К хэсэг - Динамо Загреб клуб 11 оноо
- L хэсэг - TSG 1899 Хоффенхем клуб 13 оноо
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.