СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-04

Шинжилгээ өгч буй жолооч нарт халдвар, хамгааллын дэглэм сахиулахгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өчигдөр автобус баазын жолооч хүний онош батлагдсан. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарласан байжээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид өчигдөр долоон тохиолдлын голомтод ажилласан. Батлагдсан тохиолдлууд хавьтлаа мартаж санаснаас болж хожуу оношлогдож, мэдэгдэх асуудал гарч байна. Өчигдөр автобус баазын жолоочийн онош батлагдсан. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарлаж авсан бөгөөд.

“Автобус 1” ОНӨААТҮГ нь 500 ажилтантай. Тэднээс жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан бол бусад 400 гаруй ажилтнаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад үргэлжлүүлэн шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдаж байна" гэсэн юм. 

Тэгвэл “Автобус 1” ОНӨААТҮГ ажилчдийг автобусаар зөөн шинжилгээ авах газарт хүргэж өгч байгаа бөгөөд иргэдийн хувьд 2 метрийн зай барих нь байтугай хоорондоо наалдан зогсож, шинжилгээ өгч байгааг та бүхэн зургаас харж болно. 

Жолооч нарыг шинжилгээнд хамруулж байгаа нь сайн хэрэг ч халдвар, хамгааллын дэглэмийг бас чанд сахин мөрдүүлэх талаар холбогдох албаныхан анхаармаар байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.