Ховд аймгийн жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, Э.Содномбаяр нарын гэр бүл өнгөрсөн тавдугаар сард гурван ихэр хүүтэй болсон билээ. Тэгвэл тус аймгийн зон олон ихэд бэлэгшээж энэ онд ашиглалтад орсон 77м2 талбай бүхий гурван өрөө байрны түлхүүрийг албан ёсоор хүлээлгэн өгчээ.
Ихэр хөвгүүд болох Б.Бэлэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Төвшинсайхан нар одоо долоон сартай, эрүүл энх бойжиж байна.
Тус гэр бүлд дээрх байрыг олгох асуудлыг Засаг дарга Б.Дүгэржав санаачилж, аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлжээ.
Ихрүүд удмаа дагаж мэндэлдэг гэдэг. Одоогоос 72 жилийн өмнө ихэр хөвгүүдийн ээж Э.Содномбаярын нагац Ширнэн гэдэг хүнээс гурван ихэр хүүхэд мэндэлж байжээ. Тэгвэл ийнхүү С.Бадампүрэвийнх удмаа даган ийнхүү гурван ихэр хүүгээ өлгийдөн авснаар таван хүү, хоёр охинтой өнөр бүл болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.