СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-04

"Халдвартай" хэмээн хөөгдсөн хүүхдүүдийг Хүүхэд хамгааллын төв хяналтандаа авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

"Улаанбаатар" зочид буудалд тусгаарлагдаж байсан халдваргүй хоёр хүүхдийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусаж, гэртээ орох гэсэн боловч Баянзүрх дүүргийн 4-р хорооны ,,, байрны оршин суугчид оруулахгүй гэсэн хэрэг явдал энэ сарын 3-нд гарсан юм. 

Арваннэгдүгээр сарын 09-ний өдөр иргэн Х ажлынхантайгаа "Говь гурван сайхан" караокед үйлчлүүлжээ. Энэ нь халдвартай ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын хүний үйлчлүүлсэн газар бөгөөд үүнээс улбаатай халдварын тохиолдол олноор гарсан.

Иргэн Х үйлчлүүлсэн өдрөөсөө хойш гурав хоногийн дараагаар халуурч, толгой нь өвдөн, халдвар авсан шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Ингээд эмнэлгийн байгууллагад хандахад халдвартай буюу "эерэг" гарчээ. Тэрбээр гурван хүүхдийн хамт байрны подвальд амьдардаг байсан аж.  

Түүний ар гэр болох гурван хүүхдийг ч мөн тусгаарлан, шат дараатай шинжилгээ авсан ба азаар хоёр хүүхдийн шинжилгээ сөрөг гарчээ. Харин "Улаанбаатар" зочид буудалд тусгаарлагдсан дунд охин, ээж хоёроос халдвар илэрч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.


 
Гэтэл БЗД-ийн 4 дүгээр хорооны ... байрны оршин суугчид тэднийг гэрт нь оруулахыг эсэргүүцжээ. Хүүхдүүд энэ талаар СӨХ-ны даргадаа хэлсэн боловч "Дээрээс оруулахгүй бай гэсэн тушаал ирсэн учраас гэр бүлийн бусад гишүүдийг эмнэлгээс гарч иртэл оруулахгүй" гэж мэдэгджээ. Ингээд 4 настай, 17 настай хоёр хүүхэд байрныхаа гадаах цагдаагийн байранд яахаа мэдэгдэхгүй хорогдох үед нь эмнэлэгт хэвтэж байсан ээж нь УОК болон хэвлэл, мэдээллийн байгуулагад хандсаны эцэст, хорооны Засаг дарга нь хүүхдүүдийг хорооны байрны нэг өрөөнд тусгаарласан байна. 

. Учир нь том охин нь хэд хоногийн дараа 18 хүрэх тул авах боломжгүй гэжээ. 

Тусгаарлалтаас гарах үед нь бага насны хоёр хүүхдийг харж хандах хүн байгаа эсэхэд хэн ч анхаарал хандуулаагүй нь үүнээс харагдаж байна. Цаашлаад халдвар аваагүй байтал халдвартай хэмээн гадуурхаж, гэрт нь оруулаагүй оршин суугчдын байр суурьнаас харахад өөрийнхөө аюулгүй байдлыг бодсон болохоос биш хүүхдүүдийн нөхцөл байдлыг бодолцож үзээгүй ажээ. 

ЭМЯ-ны мэдээллийн үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжийн газрын дарга О.Сэлэнгэ "Энэ хүүхдэд зориулаад, хүүхдийн салбарт шинээр үүссэн нөхцөл байдлаас хамаараад хүүхэд хамгааллын бодлого өөрчлөгдөж байна.

Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Тиймээс бид түр асран хамгаалагчийг сонгох, хажуу хөршид нь хяналтад тавих, шаардлагатай бол түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлж байна. 108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байна. Эцэг, эх нь хөл хорионд орсноос хүүхэд ганцаараа байх, хүүхдэд эрсдэлт нөхцөл бий болох тухай дуудлагууд нэмэгдсэн. 

Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 35 түр хамгаалах байр 250 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа. Одоогоор 32 түр хамгаалах байр 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.