Х.Тэмүүжин: 10 тэрбумын барьцаа шаардсан шүүгч албан тушаалаасаа зайлуулагдах ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ирэх 2021 оны Төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон одоо УИХ-аар хэлэлцүүлэг нь үргэлжилж байгаа Шүүхийн тухай хуулийн төсөл болон бусад сэдвээр ярилцлаа.

-Өнгөрсөн сонгуулийн өмнө Оюутолгойн ХОГ-тэй холбоотой баахан улстөрчдийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Ингэхдээ шүүгчдэгч тус бүрээс 10 тэрбум төгрөгийн барьцаа шаардаад, тэрийг нь хангаж чадахгүй болохоор “шүүгчийн захирамжийг биелүүлээгүй” гээд бариад хорьчихсон, одоо болтол хоригдоод, эхнээсээ ялаа авч байна. Хуульд жишээ нь ийм хэмжээний барьцаа төлөх тухай заалт бий юу?

-Шударгаар шүүлгэх эрхийн дотор нэг чухал агуулга нь “Шүүхийн шийдвэр биелэгдэхүйц байх ёстой” гэдэг зарчим бий. Огт биелэгдэхгүй нөхцөл тавих нь өөрөө шүүхийн шийдвэр шударга бус байна гэдэг хэмжүүр лүү очдог. Саяны энэ тохиолдолд

Монголын нөхцөлд жирийн дундаж иргэний цалин, орлого, хадгаламж хэд билээ? Энэ нийгэм чинь дунджаараа хэмжигдэж байж шударга ёс тогтоно шүү дээ, уг нь. . Эрүүл саруул ухаан ноёлдог нийгэмд бол ийм шийдвэр гаргасан шүүгч албан тушаалаасаа шууд зайлуулагдах ёстой. Харин эрх мэдэл, муйхарлал, тэнэглэл ноёлж байгаа нийгэмд бол гавьяа шагналаа аваад, магадгүй гавьаят хуульч болоод явах байх.

-Тийм шийдвэр гаргасан шүүгчийг зайлуулдаг механизм нь юу байна?

-Тийм шүүгчид хариуцлага тооцохын тулд Үндсэн хуулиар шүүгчийн Сахилгын хороо байгуулагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэртэй гурван улс төрчөөс шүүгч хараат бус болгох гэж байна. Мэдлэг тутсандаа шүүгч ийм алдаа гаргаж байгаа юм биш.

 Шүүгч зүгээр л утсан хүүхэлдэй шиг.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу. 

Эх сурвалж: inews.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.