ВИДЕО: Реал Мадрид хүнд байдалд орлоо

Урьд шөнө аваргуудын лигийн А, В, С, D хэсгүүдийн тун сонирхолтой тоглолтууд явагдлаа. 

 

А хэсгийг тэргүүлэгчид болох Атлетико, Байерн Мюнхен клубууд 1:1 харьцаагаар тэнцсэнээр Байерн Мюнхен 13 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн хэвээр байгаа бол Атлетико Мадрид 6 оноотойгоор удаалж байна. 

А хэсгийн хүснэгт

Тоглолтын 26 дахь минутад Атлетико Мадридаас Ж.Феликс гоолын салхийг хагалсан бол 86 дахь минутад Мюллер тэнцээний гоолыг орууллаа. 

В хэсгийн нөхцөл байдал тун сонирхолтой боллоо. Урьд шөнө Реал Мадрид Шахтар Дентск клубт 2:0 харьцаагаар хожигдон хүснэгтийн 3-р байранд 7 оноотойгоор бичигдэх боллоо. Тус хэсгийн багууд бүгд оноо ойролцоо яваа тул сүүлийн тойрогт бүх зүйл шийдэгдэхээр болсон байна. 

В хэсгийн хүснэгт

 С хэсгийг тэргүүлэгчид болон Порто, Манчестер Сити клубууд учраа таарч тоглолт тэнцээгээр өндөрлөсөн тул тэд хоёул шөвгийн 16-д багтахаар боллоо. 

С хэсгийн хүснэгт

D хэсгийг тэргүүлэгч Ливерпүүл клуб Аяаксыг 1:0 харьцаагаар буулган авснаар хэсгээ итгэл төгс тэргүүлсэн хэвээр. Харин тэдний араас нэхэж буй Аталанта /8/, Аяакс /7/ клубууд сүүлийн тойрогт хоорондоо учраа таарсан байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.