LIVE: Ж.Энхбат: Хотын дарга Д.Сумъяабазар өрөөнийхөө үүдэнд тусгай төхөөрөмж байрлуулсан

НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Энхбат өөрийн цахим хуудастаа хэд хэдэн зургийг тайлбарын хамт тавьсан /үзэх/ нь өнөөдөр олны анхааралд өртөөд байна. Тэрээр "Хотын дарга Д.Сумъяабазар өрөөнийхөө үүдэнд халуун хэмжигч, метал илрүүлэгч гэх тусгай төхөөрөмж байрлуулсан. Энэ нь 35 000 евро буюу 200 сая орчим төгрөгийн үнэтэй байна. Энэ нь би өвдөж болохгүй. Улаанбаатар хотын иргэд өвдөж болно гэсэн увайгүй үйлдэл" хэмээн үзэж байгаагаа мэдэгдэв. 

НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Энхбат: 

-Нэгэн иргэн надад "Хотын дарга өөрийнхөө өрөөний үүдэнд тусгай төхөөрөмж байрлуулсан байна" гэж мэдээлсэн. Мэдээллийн дагуу би өөрийн биеэр очиж зураг дарсан. Гэтэл энэ дагуу сая

Уг нь би хууль зөрчөөгүй. Хотын дарга өөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Тусгай төхөөрөмжийг яагаад өөрийнхөө биш Хангарьд ордны үүдэнд байрлуулж болоогүй вэ? Яагаад эмнэлэгт байрлуулж болоогүй вэ? Би өвдөж болохгүй. Улаанбаатар хотын иргэд өвдөж болно гэсэн увайгүй үйлдэл үү? 

. Монгол улсын Ерөнхийлөгчөөс өгсүүлээд төсөв хэмнэе гэж ярьж байхад ийм байдлаар үрэлгэн зарлаж болдог юм уу? 

127222247 406241510568909 5934457224334094325 n

128996697 3444879352297990 7985074466312076475 n1

Энэхүү зураг болон мэдээлэл гарсны дараа Хотын дарга өөрийн албан ёсны жиргээн хаягаар "Туслахаа явуулж, хувийн мөнгөөрөө захиалж авсан юмаа. Ариутгагчтай суперыг нь Хангарьд, Тамгын үүдэнд маргааш тавиулна. Жич: бас хувиасаа. Болох уу?" гэжээ. 

summ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.