Ронни домогт Марадонад хүндэтгэл үзүүлэв

f4b5186339046c51c671932d rw 1920 01 

"UK Championship" тэмцээнд 128 тамирчин өрсөлдөж байгаас нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөж 64 тамирчин хоёрдугаар тойрогт шалгараад байна. 

Ямагт олны анхаарлын төвд байдаг дэлхийн 6, "UK Championship" тэмцээний 7 удаагийн аварга амьд домог Ронни О Сулливан нэгдүгээр тойрогт Ирланд тоглогч Лео Фернандезийг 6:0 харьцаагаар буулган авлаа. Тэрээр төгс хожлынхоо дараа: "Хөлбөмбөгийн агуу тоглогч асан Диего Марадонад хүндэтгэл үзүүлэн энэхүү хожлоо зориуллаа. Тэр үүрд дурсагдах болно. Тэр бол спортын ертөнцийн жинхэнэ домог байсан" гэжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.