Булганаас гараад сураггүй алга болсон хоёр иргэнийг нас барсан байдалтай олжээ

Булган аймгаас арваннэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотыг зорьсон хоёр эрэгтэй сураггүй алга болсон талаар өмнө нь мэдээлсэн.

Тэд Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ амралтын газарт барилгын засварын ажил гүйцэтгэж байсан 44 настай, эрэгтэй М, 43 настай, эрэгтэй М нар байсан бөгөөд тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу жижиг суудлын автомашинтай яваад сураггүй алга болсон юм.

Маргаашнаас нь буюу энэ сарын 11-ний өдрөөс улс орон даяар хатуу хөл хорио тогтоосны улмаас эрэн хайх ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхэд ар гэрийнхэн нь санаа зовж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлж байсан юм.

Харамсалтай нь, тэдгээр иргэд энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ мөрний усанд автомашинтайгаа живсэн болохыг тогтоожээ. аж.

Эрэн хайх ажиллагааг аймгийн цагдаа болон онцгой байдлын газрын алба хаагчид зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан. Харин сүүлийн өдрүүдэд голын түвшин бага зэрэг буурсанаас үүдэж осолдсон машины орой хэсэг ил гарснаар тэднийг олсон байна. 

Осолдсон иргэдийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Өнөөдөр /2020.11.26/ автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.