СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2020-11-25

О.Батнайрамдал: БНХАУ-ын тал тээврийн жолооч нарыг давхар шинжилгээнд хамруулж байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Цагаанхад, Гашуунсухайтын боомтоор гарах тээвриийн жолоочдыг хил нэвтрэх үед БНХАУ-ын тал Ковид-19-ийн шинжилгээ шаардаж байгаа талаар Уул, уурхайн хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдалаас тодрууллаа.

УОК-ын даргын 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюу толгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна.

БНХАУ-ын тал нүүрс тээврийн жолоочдыг хил нэвтрэх үед Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдсан байхыг шаардсан. Энэ хүрээнд шуурхай ажлын хэсэг болон эмч, эмнэлгийн ажилчид хилийн бүсэд ажиллаж эхний ээлжид 854 жолоочийг шинжилгээнд хамруулж хилээр нэвтрэх боломжийг бүрдүүллээ.

11 дүгээр сарын 23-ны байдлаар Гашуунсухайт боомтоор 211 нүүрс тээврийн, 95 зэсийн баяжмалын тээвэр, Шивээхүрэн боомтоор 216 нүүрсний тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрчээ. Цаашид 5000 орчим жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. . Шинжилгээний хариу долоо хоногийн хугацаанд хүчинтэй. Тасралтгүй шинжилгээнд хамруулах үүднээс бэлтгэл ажлыг хангаж байна. Хятадын талаас үдээс өмнө тээврийн жолооч нарыг нэвтрүүлж, хонуулахгүй байх зарчмаар ажиллаж байна. Боомт дээр халдвар гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ эрсдэлийг хэрхэн бууруулах тал дээр анхаарч ажиллаж, хяналт тавьж ажиллаж байна.

Сайдын зүгээс экспортын гол бүс нутагт байрлах дээрх ордуудад Аюулгүйн тусгай бүс байгуулж, тээврийн жолооч нарыг нэг бүрчлэн оношилгоонд хамруулснаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг “Ногоон бүс” болгож зарлахыг үүрэг болгосон. Одоогоор тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллүүд ногоон бүс байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж гарган онцгой дэглэмийн өндөр зохион байгуулалтад орж ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.