Алдарт "UK Championship" тэмцээн эхэллээ

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мастерс тэмцээний дараа эрэмбэлэгдэх алдарт "UK Championship" тэмцээн эхэллээ.

125367750 10157451693982062 4546130771995014657 o 011 

1977 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн 1984 оноос дэлхийн чансаа олгох хоёр дахь том тэмцээн болон зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд "UK Championship" тэмцээнд алдарт Ронни О Сулливан аварга хамгийн олон удаа буюу долоон удаа түрүүлсэн байдаг бол Стив Девис аварга 6, Стефен Хэнри аварга 5 удаа тус тус түрүүлсэн байдаг. Харин өнгөрсөн онд Ази тивийн төлөөлөл болох Дин Жунхуй гурав дахь удаагаа түрүү хүртсэн юм. 

Ирэх сарын 6-ны өдрийг хүртэл Англи улсын Милтон Кийнес хотноо зохион байгуулагдаж буй "UK Championship" тэмцээнд 128 тамирчин өрсөлдөж байна. 

Өчигдөр тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж эхэлсэн ба аваргуудаас дэлхийн 4 удаагийн аварга Жон Хиггинс аварга Ирланд тоглогч Фергал ОБрейнийг итгэл төгс буулган авлаа. 

Мөн түүнчлэн дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби Велсийн Майкл Уайтыг 6:4 харьцаагаар хожлоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.