Сумо тойм: Башёгийн түрүү бөх эцсийн мөчид тодорно
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 14 дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
14 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Такакейшо 12 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, хоёр унаатайгаар удаалж байна.

Башёг тэргүүлэгчид /2020.11.21/
Өнөөдөр башёгийн сүүлийн өдөр тэргүүлэгчид хоорондоо учраа таарсан ба хэрэв Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давбал нэмэлт барилдаанаар түрүү бөх тодроно. Хоё бөхийн хувьд өмнө нь хоёр удаа таарч барилдахад хоёуланд нь Такакейшо давж байсан түүхтэй.
Дөрвөн зиндаанд барилдаж буй манай бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл.
Макүүчи
- Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /12-2/
- Кирибаяама Лхагвасүрэн /3-11/
- Тамаваши Мөнх-Оргил /8-6/
- Хошорюү Бямбасүрэн /7-7/
- Ичиножо Ичинноров /7-7/
- Чиёошома Мөнхсайхан /8-6/
Жүрёо
- Азүмарюү Тодбилэг /7-7/
- Кёкүшүхо Эрдэнэбаатар /9-5/
- Миторюү Төрболд /8-6/
Макүшита
- Даишохо Шижирбаяр /3-4/
- Сакигакэ Баттүшиг /1-5/
- Тамашохо Энхманлай /3-4/
- Хокүтэнкаи Сүхбат /5-2/
- Ёошояама Анхбаяр /3-4/
Санданмэ
- Даитэнма Чинзориг /5-1/
- Дэванорюү Тэмүүлэн /4-3/
- Хокүсэйхо Даваанинж /7-0/

www.livetv.mn/sport сувгийн 11.22-ны Ням гарагийн хөтөлбөр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.