ВИДЕО: Европын АШТ-ий цэвэр савалтуудын түүвэр
Жүдо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн үзэгчдийг огшоосон, өрсөлдөөн ихтэй явагдаж байна.
Тэмцээний эхний өдөр ОХУ-ын бөхчүүд нэг алт, нэг мөнгө, гурван шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 40 орныг медалийн чанараар тэргүүлж байсан бол өчигдөр Францчуудын өдөр байлаа. Тодруулбал: Хуваарь ёсоор өчигдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдаж эмэгтэй хоёр жинд Франц бөхчүүд илүүрхлээ.
- Эмэгтэйчүүдийн -63кг жинд олимпийн мөнгө, дэлхийн аваргын дөрвөн алт, хошой мөнгөн медальт К.Агбененоу алтан медаль
- Эмэгтэйчүүдийн -70кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт М.Пинот алт, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Э.Марие хүрэл медаль тус тус хүртлээ.

Таамаглаж байсны дагуу олимп, дэлхийн медальтнууд олноороо өрсөлдсөн эрэгтэйчүүдийн -73кг жингийн барилдаанууд тун ширүүхэн өрнөлөө. Тэмцээний хоёр дахь өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Өнөөдөр тэмцээн хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн -78, +78, эрэгтэйчүүдийн -90, -100, +100кг жингүүдийн барилдаан явагдах ба Улаанбаатарын цагаар 17:00 цагт манай сайт шууд дамжуулан үзүүлэх болно.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.