Шаардлага тавьсан цагдааг доромжилсон иргэнийг торгожээ

Хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарласан үед Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 1987 онд төрсөн А цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн бичлэг энэ сарын 15-нд тарсан.

Ингээд төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй иргэнд зохих журмын хуулийн хариуцлага хүлээлгэхээр болсон. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хорио цээрийн дэглэм зөрчсөн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ш.А нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед хорио цээрийн хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн эсхүл саад учруулсан”, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэсэн зөрчлүүдийн шинжийг хангаж байна гэж үзэн дараах шийтгэлийг ногдуулжээ.
Иргэн Ш.Ам Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 2, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэвэр гаргасан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.