Э.Даваанинж гурван башё дараалан нэг ч уналгүй түрүүллээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 13 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
13 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Таказейшо 12 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Маэгаширагийн 17-оос барилдаж буй Шиманоуми нар 11 даваа, хоёр унаатайгаар удаалж байна.

Башёг тэргүүлэгчид /2020.11.21/
Санданмэ зиндаанд “Миягино” дэвжээний Хокүсэйхо Э.Даваанинж долоон даваатайгаар түрүүллээ. Тэрээр сүүлийн гурван башё дараалан нэг ч уналгүйгээр түрүүлж буй Монгол бөх юм.
Дөрвөн зиндаанд барилдаж буй манай бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл.
Макүүчи
- Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /11-2/
- Кирибаяама Лхагвасүрэн /3-10/
- Тамаваши Мөнх-Оргил /7-6/
- Хошорюү Бямбасүрэн /7-6/
- Ичиножо Ичинноров /6-7/
- Чиёошома Мөнхсайхан /7-6/
Жүрёо
- Азүмарюү Тодбилэг /7-6/
- Кёкүшүхо Эрдэнэбаатар /8-5/
- Миторюү Төрболд /8-5/
Макүшита
- Даишохо Шижирбаяр /3-4/
- Сакигакэ Баттүшиг /1-5/
- Тамашохо Энхманлай /3-3/
- Хокүтэнкаи Сүхбат /5-2/
- Ёошояама Анхбаяр /3-4/
Санданмэ
- Даитэнма Чинзориг /5-1/
- Дэванорюү Тэмүүлэн /4-3/
- Хокүсэйхо Даваанинж /7-0/

www.livetv.mn/sport сувгийн 11.21-ний Бямба гарагийн хөтөлбөр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.