LIVE: Өнөөдөр башёг тэргүүлэгч нар тулна
Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшү башёгийн 13 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
12 өдрийн дараах байдлаар монгол бөхчүүдийн даваа унааны дэлгэрэнгүй мэдээлэл болон Кюүшү башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр Комүсүби Тэрүнофүи Г.Ган-Эрдэнэ, Маэгаширагийн 10-аас барилдаж буй Рюудентэй /9-3/ барилдах бол дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүд дараах оноолттой байна.
- Кирибаяама Лхагвасүрэн /2-10/ - Маэгашира 8 Тэрүцүёоши /3-9/
- Тамаваши Мөнх-Оргил /6-6/ - Маэгашира 3 Кагаяаки /5-7/
- Хошорюү Бямбасүрэн /7-5/ - Маэгашира 8 Аойяама /4-8/
- Ичиножо Ичинноров /5-7/ - Маэгашира 9 Котоеко /6-6/
- Чиёошома Мөнхсайхан /6-6/ - Маэгашира 11 Энхо /2-10/
10 даваа, хоёр унаатай яваа Комүсүби Тэрүнофүи Г.Ган-Эрдэнэ, Рюудентэй анх удаа барилдах бол өнөөдрийн оргил барилдаанаар башёг тэргүүлэгчид болох Озеки Такакейшо /11-1/ болон Маэгаширагийн 17-гоос барилдаж буй Шиманоуми /11-1/ нар барилдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.