Жүдо бөхийн Европын АШТ "гал гарсан" барилдаануудаар дүүрэн болж байна

 

1EDF3070 1576154372 1576154372 01

Чех улсын Прага хотноо жүдо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Европын 40 орны эрэгтэй 209, эмэгтэй 136 буюу нийт 345 жүдоч өрсөлдөж байна. 

Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48, -52, -57, эрэгтэйчүүдийн -60, -66 кг жингүүдийн барилдаан явагдаж олимп, дэлхийн олон медальтнууд барилдлаа.

Таван жинд ОХУ-ын бөхчүүд нэг алт, нэг мөнгө, гурван шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 40 орныг медалийн чанараар тэргүүлж эхэллээ. Тодруулбал:  

  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Р.Мшивидовазе алт
  • Мөн жинд сүүлийн үед хүчтэй гарч ирж буй 23 хүртэлх насны Европын аваргын алт, мөнгөн медальт Я.Абулазе мөнгөн медаль
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд И.Долгова, -52кг жинд Н.Кузиутина, -57кг жинд Д.Мезетскаяа нар шагналт байранд орсон байна. 

Медалийн хүснэгт /2020.11.20/
Медалийн хүснэгт /2020.11.20/

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингүүдийн барилдаанаар үргэлжлэн явагдах ба Улаанбаатарын цагаар 17:00 цагт манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.