Дэлхийн аваргууд бүгд төгс хожил байгууллаа
Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох "Northern Ireland Open 2020" тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
Урьд шөнийн тоглолтуудын хувьд таамгийн дагуу дэлхийн чансааг тэргүүлж буй аваргууд эхний хожлуудаа авлаа. Үүнд:
- Дэлхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс, Велсийн В.Даниелийг 4:0
- Дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби дэлхийн чансааны 54-т эрэмбэлэгдэж буй Андрью Хиггинсоныг 4:1
- Дэлхийн аварга Стуарт Бингхам, Английн залуу тоглогч Оливер Лайнесийг 4:1 харьцаагаар тус тус хожлоо.
Өнөөдөр хоёр дугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.