Г.Загдаад зургаан жил, хоёр сар хорих ял оноов
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хууль сахиулагчийн өөдөөс хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгаж, зургаан жил, хоёр сар хорих оноов.
Харин түүний эхнэр Г.Амарсайханг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн хэмээн буруутгаж нэг жилийн хорих ял оноосон болохыг Баянзүрх дүүргийн ЭХАШ-ийн Тамгын газраас мэдээллээ.
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа нь өнгөрсөн хавар өөрийн асрамжид байгаа хүмүүсээ ёс бусаар доромжлох, шалгалтаар очсон ХЭҮК-ын албан тушаалтнуудыг хөөж туусан ноцтой зөрчлийг гаргасан нь олны шүүмжлэлийг дагуулсан.
Мөн Г.Загдаагийн асрамжид байсан Д.Халиун гэх бүсгүй хэвлэлийн бага хурал зарлаж Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн болохоо зарласны дараа түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад үндэслэл бүхий баримт нотолгоо олдсон тул ийнхүү ял шийтгэл оногдуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.