Бельгийн шигшээ баг Английн шигшээ багийг буулган авлаа

 

EUFA үндэстнүүдийн лигийн 1 болон 2 дугаар хэсгийн тоглолтууд явагдлаа. 

UEFA Nations League England Belgium 01(1) 

Урьд шөнө 1 болон 2-р хэсгийн дөрвөн тоглолт явагдсан ба  дараах үр дүнг үзүүллээ. 

Screen Shot 2020 11 16 at 16

Бүх тоглолтууд нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан ба Бельги болон Английн шигшээ багуудын тоглолт энэ үдшийн оргил тоглолт байсан нь дамжиггүй.

 

Хоёр багийн хувьд 25 дахь удаагаа учраа тааран тоглосон нь энэ бөгөөд таван удаа тэнцэж, 16 удаа Английн шигшээ баг хожоод байсан ч урьд шөнө Бельгийн шигшээ баг 4 дэх удаагаа хожлоо. Тоглолтын эхний үед Бельгийн Тиелеманс, Мертенс нар гоолдон 2:0 харьцаагаа Английн багийг хожсоноор 12 оноотойгоор Бельгийн шигшээ баг хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. 

2-р хэсгийн хүснэгт
2-р хэсгийн хүснэгт

Харин нэгдүгээр хэсэгт Италийн шигшээ баг Польшийн шигшээ багийг мөн 2:0 харьцаагаар буулган авснаар хэсгээ тэргүүлсэн хэвээр. 

1-р хэсгийн хүснэгт
1-р хэсгийн хүснэгт

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.