ВИДЕО: EUFA үндэстнүүдийн лигийн тоглолтууд эхэллээ

 

EUFA үндэстнүүдийн лигийн тоглолтууд эхэллээ. 

Nations Cup Germany wins against Ukraine and takes over leadership 01 

Урьд шөнө 3 болон 4-р хэсгийн дөрвөн тоглолт явагдсан ба  дараах үр дүнг үзүүллээ. 

Screen Shot 2020 11 15 at 17

2016 оны Европын шигшээд тулж байсан багууд болох Португали, Францын шигшээ багууд дахин таарч Францын хожлоор өндөрлөлөө. Харин дөрөвдүгээр хэсгийн Герман, Украйны тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд ороод байсан ба тоглолтын гоолын салхийг Украины Яремчук 12 дахь минутад гоолдлоо. Харин уг гоолоос ердөө 10 минутын дараагаа Германы багаас Сане гоолдож, 33, 64 дэх минутад Вернер дабль хийж 3:1 харьцаагаар "Герман машинууд" илүүрхлээ. Мөн хэсгийн Швейцар, Испанийн тоглолт 1:1 харьцаагаар тэнцсэнээр Германчууд 9 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна.

4-р хэсгийн хүснэгт
4-р хэсгийн хүснэгт
 

Гуравдугаар хэсгийг Францын шигшээ баг 13 оноотойгоор тэргүүлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.