LIVE: Сумо бөхийн шууд дамжуулалт /5 дахь өдөр/
Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшү башёгийн тав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр башёг нэг ч унаагүйгээр үргэлжлүүлэн барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мөн нэг ч унаагүй яваа маэгаширагийн 4-өөс барилдаж буй Хокутофужитэй барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь дөрвөн удаа учраа таарахад Хокутофужи гурван удаад нь давж байсан ч хамгийн сүүлд буюу энэ оны Аки башёд Тэрүнофүжи давсан байдаг.
Жич: Тухайн өдрийн барилдааны шууд дамжуулалтын бичлэг барилдаан дуусахад устдаг тул та үзэж амжаагүй бол маргааш өглөө нийтлэгдэх тойм бичлэгийг хүлээн авч үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.