Утас хулгайлсан хэмээн хүүг нь цагдан хорьсонд шаналсан ээж нас баржээ

Баянзүрх дүүргийн иргэн, 47 настай, эмэгтэй Б.Б нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан хүүгийн араас хэт их шаналсны улмаас цус харваж, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эрчим эмчилгээний тасагт биеийн байдал нь тун тааруу байдалтай байгаа мэдээллийг бид өчигдөр орой та бүхэнд хүргэсэн

Харамсалтай нь, цус харвалттай байсан хүүгийн ээж дөнгөж сая нас барлаа гэсэн харамсалтай мэдээ ирлээ. 

Хэргийн талаар товч өгүүлбэл, одоогоос арав гаруй хоногийн өмнө хүү Э.Б нь гурван найзтайгаа бүлэглэн, бусдын 150 мянган төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлсан гэх хэрэгт холбогдсон тул 30 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хорихоор шийдвэрлэсэн байдаг. 

Энэ мэдээг сонссон ээж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Х-тэй уулзаж, хүүгээ суллуулах талаар хөөцөлдөх явцдаа цус харваж, бие нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдээд байсан юм. 

Улмаар уг эмэгтэйн ар гэр, хамаатан саднууд “Б.Б-гийн амь нас хэзээ мөдгүй хохирч магадгүй байна. Амьд мэнд байгаа дээр нь ганц хүүг нь түр суллаж, ээжтэй нь уулзуулж өгөөч” хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчдаас удаа дараа гуйгаад тусыг олоогүй тул арга буюу live TV-д хандсан гэдгээ илэрхийлээд байсан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.