ШӨХТГ: НӨАТ-ын баримт олгохгүй байгаа газрыг торгоно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэхүү мэдэгдэлд

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: "Хэрэв тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулна

Ирэх 7 хоногоос Татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна. Зах, худалдааны төвийн ажилчид, удирдлагууд анхаараарай" хэмээн мэдэгджээ. 

Үүнд:

-Зөрчлийн тухай хуулийн 11.19-т Татварын хууль зөрчих гээд холбогдох зохицуулалтыг тусгасан.

Тухайлбал:
8.Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:
8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь‼
8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно‼
8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг 1,500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 15,000,000 төгрөгөөр торгоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.