УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шүүхийн ерөнхий зөвлөл одоо боль

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Батхүлэгийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Шүүхийн ерөнхий зөвлөл одоо боль. Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангахгүй хүнийг удаа дараа оруулж ирж байгаагаа зогсоо. С.Батхүлэг гэдэг хүн Голомт банкнаас 12 жил цалин авсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас нь харагдаж байна. Хуулийн салбарт ажилласан гэдгээ нотлох баримт нь хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй байна. Иймд С.Батхүлэгийг УДШ-ийн шүүгчээр томилох асуудлыг буцаая. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-С.Батхүлэг ээ чи хуулийн шаардлага хангахгүй, ёс зүй, мэргэжил туршлагыг хангахгүй байж дахин дахин ичихгүйгээр нэр дэвшиж байгаагаа боль. Ич л дээ. УИХ-ын босго өндөр шүү. Чиний ажилладаг байсан байгууллагатай холбоотой өчнөөн маргаан шүүхэд очно. Тиймээс чамайг томилуулмааргүй байна. Энэ асуудлыг өмнө буцаасан шигээ дахин буцаая гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.