ХАЛУУН СЭДЭВ: Д.Уул: Энэ ярилцлагын дараа БНХАУ-ын Засгийн газар намайг баривчлах байх

“LIVE” телевизээс бэлтгэн хүргэдэг “Халуун сэдэв” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт ӨМӨЗО-ны иргэн Д.Уул оролцож, БНХАУ-аас өвөрмонгол иргэдийн эсрэг хэрэгжүүлж буй бодлогын талаар яриа мэдээлэл өглөө.

ӨМӨЗО-ны иргэн Д.Уул:

Өвөрмонголын хүүхэд багачууд эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хязгаарласныхаа дараа буюу өнгөрсөн наймдугаар сараас уг ажлыг эсэргүүцсэн бүх сэхээтнүүдийг сорчлон баривчлах ажлыг хийсэн.

Миний мэдэх, найз нөхөд, танил 50-60 хүнийг баривчилсан. Тэдгээр хүмүүсийг хаанаас хэзээ баривчилсан нь тодорхойгүй байгаа. Ямар ч мэдээлэл байхгүй.

Өвөрмонголчуудад хятад хэлийг зах бодлого аль эртнээс эхэлсэн. Миний аав ээжид тавдугаар ангиас нь хятад хэлийг заадаг байсан бол бидэнд гуравдугаар ангиас эхлэн заах болсон.

Намайг энэхүү ярилцлагыг өгснийг БНХАУ-ын Засгийн газар мэдвэл шууд баривчилна. Бүр 100 хувь шүү. Гэхдээ миний хятадад байгаа ар гэрийг баривчлахгүй. Гэхдээ байнгын цагдаж, хараа хяналтдаа байлгах нь тодорхой. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд эх хэлнийхээ төлөө тэмцэж байгаа эрдэмтэн сэхээтнүүдийг л удаа хугацаанд цагдан хорьж байгаа болохоос биш жирийн иргэдийг 5-7 хоног саатуулж айлгаж байгаад сулладаг юм билээ.

Монголын Засгийн газар энэхүү үйл явдлын эсрэг ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаад би гомдоогүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.