Л.Бямбаа шүүгчийн амь нас хохирсон асуудалд буруутгагдсан ШШГЕГ-ын ажилтнуудыг өнөөдөр шүүнэ

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13.30 цагаас ШШГЕГ-ын таван алба хаагчийг шүүх болохоор товлогджээ.

Монгол Улсын Гавьяат Хуульч, УДШ-ийн шүүгч асан Л.Бямбаа нь авлига, албан тушаалын хэргээс баривчлагдаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ өөрийгөө боомилж, амиа хорлосон шинжтэйгээр нас барсан хэрэг өнгөрсөн жил гарсан.

Уг хэргийг мөрдөн шалгах явцад ШШГЕГ-ын албан хаагч Г.Сүхболд нарын таван хүн ажил үүрэгтээ хайнга хандсан нь тогтоогдсон тул Баянгол дүүргийн Прокурорын газраас Г.Сүхболд  нарын таван хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг /Хууль сахиулагч, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байгаа юм.

Шүүх дээрх алба хаагчдыг буруутай хэмээн үзсэн тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.