Нэг кг сонгино, хүрэн манжин 1750 төгрөгийн үнэтэй байна

Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг дунджаар 8416 төгрөг, үхрийн ястай мах нэг кг дунджаар 10429 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 168 төгрөгөөр (1.6%), үхрийн цул махны үнэ 43 төгрөгөөр (0.3%) тус тус буурсан байна. 

Үхрийн ястай мах:

  • “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөг,
  • “E mart” супермаркет хамгийн өндөр үнэтэй буюу 13300 төгрөг байна. 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 15 төгрөгөөр (0.2%) өссөн, харин хонины цул махны үнэ 25  төгрөгөөр (0.3%) буурсан байна.

Хонины ястай мах:

  • “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг,
  • “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.

 Хүнсний ногооны үнэ:

  • Монгол төмс 1.4 хувиар буурч 739 төгрөг
  • Монгол лууван 1.5 хувиар өсөж 1415 төгрөг
  • Монгол байцай 0.5 хувиар өсөж 1269  төгрөг
  • Монгол хүрэн манжин 1.0 хувиар буурч 1781 төгрөг
  • .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.