Амны хаалт зүүхийг шаардсан ажилтныг эгч дүүс 27 удаа хутгалжээ

АНУ-ын Иллинойс мужид амны хаалт зүүж, гараа ариутгахыг шаардсан дэлгүүрийн хамгаалалтын албаны ажилтныг эгч дүүс нийлэн 27 удаа хутгалсан хэрэг гарчээ. Гэмт этгээдүүдийг цагдаа нар баривчлан саатуулсан ба хүн амины нэгдүгээр зэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэхээр зэхэж байна.

Цагдаа нарын мэдээлснээр эгч дүүс дэлгүүрт орсныхоо дараа хохирогч 32 настай хамгаалагч эрэгтэйтэй маргалдаж эхэлжээ. Хамгаалагч тэдэнд коронавирусийн халдвараас сэргийлж амны хаалт зүүн, гараа ариутгах дүрмийг дагах шаардлага тавьсан байна.

. Жессика Хиллийн дүү 18 настай Жайла Хилл халдага гарч байхад хохирогчийн үснээс нь зууран доош дарсан байсан гэжээ.

Тэднийг эмнэлэг рүү авч явсны дараа хорьж саатуулсан бөгөөд батлан даалтад суллах боломжгүй юм байна. Дараагийн шатны шүүх хурал нь 11 дүгээр сарын 4-ний өдөр товлогджээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.