LIVE: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: П.Цагаан хулгай дээрмээр "Ачит Ихт" ХХК-г өөртөө авсан

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Түүний хувьд шинэ парламентад орсноосоо хойш хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгөөгүй юм. Мэдээллийг төрийн ордноос шууд дамжуулан хүргэв. 

-Та АН-ын гишүүнчлэлээ сэргээх үү?

-Намайг АН-аас гарсан гэх буруу ойлголт яваад байна. Би гараагүй. .

-Та Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарыг шударга бусын хонгилыг нураах тал дээр хэр сайн ажиллаж байна гэж үзэж байна. Та хамтарч ажиллаж байна уу?

-Би шударга бусын хонгилыг нураахын төлөө нам харгалзахгүй хамтарч ажиллана. .

-Шүүхийн тухай хуульд ямар өөрчлөлт орох ёстой гэж харж байна. Шүүхийн цогцолбор барихаар тусгасан байсан. Байшин бариад өөрчлөгдөх юм уу?

-Х.Тэмүүжин сайдын үед 4.9 тэрбумаар суурийг нь тавиад орхисон. 2013 оноос хойш гацаж байна. .

-Та намын нөхдийнхөө талаар юу хэлэх вэ. Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гэх мэт...

-Хонгил харьцангуй арилж буй. Гэхдээ хонгил бүрэн нурсан гэж бодохгүй байна. Хонгилд цөөн хүн орсон нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, нэг нь би.

-Та намын байраа зарсан юм уу?

-. Уг нь Ц.Оюундарь намын ЕНБД байхдаа зарсан. .

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг танд хандаж хатуу үгтэй захиа бичсэн. Таныг намаасаа, намын нөхдөөсөө урвасан гэх мэтээр?

-Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар хүрээд ирэх хэрэгтэй л дээ. Би эх орноосоо урвадаггүй л дээ. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.