30 мянган төгрөгөөр 1,000,000 төгрөгийн шатахуунтай болох боломжийг олгож байна

Петровис Групп хувь хэрэглэгчдэдээ зориулсан “20/20” урамшуулалт хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ.

Тодруулбал, энэхүү урамшуулалт хөтөлбөр нь өнөөдрөөс эхлэн 2020.12.25 хүртэл үргэлжлэх бөгөөд Петровисийн орон даяар байрладаг шатахуун түгээх станцаар үйлчлүүлсэн хэрэглэгч шатахууны худалдан авалтын 30,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрх авах юм байна. 

Ийнхүү 1,000,000 төгрөгийн шатахууны эрхийн эзнээр 20 хэрэглэгч, 500,000 Red Point онооны эрхийг 20 хэрэглэгч тус тус авах аж. 

Урамшууллын эзэд 2020.12.27 18:00 цагт Petrovis Group болон RedPoint пэйжийн LIVE-аар шууд тодорно. 

1f36vm  MPA5151 x974

гэрэл зургийг MPA.mn

Хэрэглэгчид урамшууллын эрхээ идэвхжүүлэхдээ анхаарах зүйлс: 

  • Энгийн хэрэглэгч. Шатахуун авсан НӨАТ-ын баримт дээрх 10-11 орон бүхий RedPoint кодыг 130360 тусгай дугаарт мессеж илгээнэ. RedPoint код нь зөвхөн нэг удаа ашиглагдах дахин давтагдахгүй код байна. Энгийн мессежний тарифаар нэгж унана. 
  • RedPoint хэрэглэгч. RedPoint хэрэглэгчид урамшууллын эрхээ авахын тулд гар утасны RedPoint аппликейшн ашиглан “Оноо бүртгүүлэх” хэсэгт орж, RedPoint кодыг гараар шивэх эсвэл QR код уншуулан бүртгүүлнэ. 

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч та худалдан авалтынхаа НӨАТ-ын баримт дээрх RedPoint кодыг (10-11 оронтой) гар утасны RedPoint аппликейшн эсвэл 130360 тусгай дугаарт илгээснээс хойш 72 цагийн дотор урамшууллын эрх үүснэ. 

z5xiaw popup 668x374 03 1  x974

yiah09 popup 668x374 02 x974

Өнөөдрийн миний, таны, бидний гаргасан жижигхэн хайнга үйлдлээс болж, нөхөж баршгүй том эрсдэл үүсэж болно.

Тэгвэл суудлын бүсээ зүүж, холын замд гарахдаа үзэгдэлт орчин хангалтгүй үед гэрлээ шилжүүлэх зэргээр замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, хайнга зангаа хориглож чадсан танд баярлалаа хэмээн энэ удаагийн урамшууллаа “20/20” гэж нэрлэжээ.

fqea79  MPA5139 x974

гэрэл зургийг MPA.mn

qzmokl  MPA5154 x974

гэрэл зургийг MPA.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг www.petrovis.mn, www.redpoint.mn сайт болон хэрэглэгчийн лавлах 11-330505, 11-318020 дугаарт холбогдон авна уу.

 (Жич: Энэхүү урамшууллын аянд байгууллагын хэрэглэгч, шатахууны талон, Петровис картаар худалдан авалт хийж буй хэрэглэгчид оролцох боломжгүй.)

Видео:

Петровис Группийн сошиал сувгуудыг дагах

facebook twitter

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.