А.Лукашенко: Эсэргүүцлийн жагсаалд оролцсон оюутнуудыг сургуулиас нь хөө

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн оюутнуудыг их сургуулиас нь хөөх хэрэгтэй гэж мягмар гарагт мэдэгджээ.

Тэрээр "Оюутан залуус аа. Хэрэв та нар сурахаар ирсэн бол сур. Тэд гудамжаар алхаж л байг. Гэхдээ тэднийг их сургуулиас нь хөөх ёстой" гэж хэлсэн байна.

, "Багш нарын хувьд ч мөн адил. Тийм багш нар цөөхөн ч гэсэн тэд их сургууль дээрээ биеэ зөв авч явж чаддаггүй" хэмээн онцолжээ.

Беларусь улсад өнгөрөгч наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дэгдээд буй өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаалд олон оюутан, залуучууд оролцож байгааг Ерөнхийлөгч Лукашенко удаа дараа онцлон, шүүмжилсээр байгаа юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.