LIVE: Н.Өнөрцэцэг: УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын нэр хүнд улсын нууцад хамаарах болсныг гайхаж байна

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр монголын хуульчдын холбоонд хандан ил захидал бичсэн. Уг захидлыг яагаад бичих болсныг түүнээс тодрууллаа. 

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

Би УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийнхөө компанийн өрийг Монголбанкаар төлүүлсэн маш ноцтой баримтыг олон нийтэд ил болгосон. Гэтэл үүний дараагаас эхлэн . Намайг гурван удаа цагдаагийн байгууллагад нэр төрд халдлаа хэмээн өгсөн боловч гурвуулаа хэрэгсэхгүй болон хаагдсан. Ингээд асуудал нэг талдаа гарлаа гэж бодтол үгүй байсан. Өнгөрсөн зургаан сард намайг ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр төрд халдсан гэх үндэслэлээр өгчихсөн байна. Энэ хүний баримтыг шүүхэд гаргаж өгөөд хоёр талаасаа мэтгэлцэхэд надад ерөөсөө ч хэцүү биш. Хамгийн гол нь уг шүүх хурал болохоос өмнө ХУД-ийн шүүх миний гар утас, фэйсбүүк хуудас, твиттер хаягт үзлэг хийх шийдвэр гаргаж шалгалаа. Шүүхээр уг хэргийг таслахаас өмнө Ц.Гарамжавтай холбоотой ганц ч үг дуугарч болохгүй гэх шийдвэр гаргаж миний амыг хамхилаа. Жирийн нэг сэтгүүлч хүн уурхайн эзэнтэй шүүхдэх хэцүү юм байна. Тэр тусмаа хууль, шүүхийн байгууллага нь улстөрчдийн нөлөөлөлд орчихсон өнөөдрийн энэ цаг үед хүчтэй мөнгөтэй хүнтэй үзэлцэх хэцүү учраас Монголын хуульчдын холбоонд хандан ил захидал бичсэн. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.