Х.Нямбаатар: Хар тамхинд донтсон хүнийг эмчилдэг 1000 ортой эмнэлэг барина
Монгол Улсын Ерөнхий сайд ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөх үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хар тамхинд донтох өвчин монголын хамгийн том асуудал болоод байгааг харуулсан мэдээллийг хийлээ.
Тэрбээр, энэ 10-р сард Төв аймгийн ШШГЕГ-ын хорих ангид сэтгэцэд нөлөөт бодист донтсон хүмүүсийг эмчлэх 120 ортой тасаг ашиглалтад орно. Улаанбаатарт нэмэлтээр 60 ортой эмнэлгийг ашиглалтад өгнө. Ирэх жилүүдэд архи, хар тамхи, мансууруулах бодист донтох өвчтэй хүнийг албадан эмчилдэг 1000 ортой эмнэлэг байгуулна гэсэн нь хар тамхины наймаа хэрэглээ хяналтаас гарч байгааг харуулсан зүйл боллоо.
Улмаар Х.Нямбаатар сайд хар тамхитай холбоотой ноцтой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэх шалтгаанаар уг хурлаас хэвлэл мэдээллийн байгууллагыг гаргаж, хурлыг хаалттайгаар үргэлжлүүлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.