Лондоны Эзэн хааны коллежийн тэмцээнд монгол охид аман хүзүүджээ

Их Британийн "Imperial College London" буюу Лондоны Эзэн хааны коллежийн энэ жилийн "Maker Challenge" инновацын тэмцээний хоёр ба гуравдугаар байрыг монгол ихэр охид хүртсэн байна. 

"Maker Challenge" хөтөлбөр нь орон нутгийн сургуулиудын 14-18 насны хүүхдүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн, багаж хэрэгслийн анхны загварыг боловсруулж, "3D"-гээр хэвлэх, лазераар зүсэхээс эхлээд бүтээлээ танилцуулах, харилцаа холбоогоо хөгжүүлэх зэрэг олон төрлийн ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлдэг аж. 

Энэ жилийн хөтөлбөр цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд "COVID-19-ийн дараах амьдрал" гэсэн сэдэвтэй байжээ.

Тэгвэл  

esui 1602763860621 x2

14 настай Есүй хөл хорионы үеийн үеийн сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндийн талаар шинжилж үзжээ. Ингээд Энэхүү хамгаалалтын малгай стресс тайлах зөөврийн массажны аппарат болон ихэнх гуталд бэхэлж болох салдаг дугуй зэргийг агуулдаг аж.

tomoko 1602764392143 x2

Тэрээр "Maker Challenge нь намайг зохион бүтээгч шиг сэтгэж, хатуу, зөөлөн ур чадвараа хоёуланг нь ашиглаж, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн мэргэжлүүдийн талаар цаашдын судалгаа хийхэд надад тусалсан" хэмээн ярьжээ.

img 20200530 175449 1602764299342 x2

Уг усны сав нь "BPA" химийн бодис агуулаагүй бөгөөд царцсан хуванцар материалаар хийгдсэн аж. Мөн салдаг шилэн аягатай ба доод талдаа гар чийдэнтэй гэнэ. Энэ нь Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний ажилтнууд болон бусад гол ажилчдын ажилдаа ирж, буцах аяллыг нь хөнгөвчилж, дасгал хөдөлгөөн хийн, сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахад нь туслах зорилготой байна.

Тэрээр "Би бүтээгдэхүүн эсвэл программ хангамжаар дамжуулан асуудлыг шийддэг хүн болохыг хүсэж байна. Учир нь үүнд бүтээлч сэтгэлгээ ба бага зэргийн туршилт шаардлагатай" хэмээн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: imperial.ac.uk

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.