LIVE: Манай бөхчүүд медалийн төлөө барилдаж байна
Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Унгарын их дуулга тэмцээний эхний өдрийн медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жин, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдаж өнөөдөр барилдсан манай 9 бөхөөс гурван бөх хүрэл медалийн төлөө барилдаж байна.
Тодруулбал:
- Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга Бразилын Лима Виллиантай барилдана.
- Эмэгтэйчүүдийн -48 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг Израилийн Ришони Ширатай барилдана.
- Эрэгтэйчүүдийн -60 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Екатеринбургийн их дуулгын алтан медальт Л.Өнөболд Францын Лука Мхедзетэй барилдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.