Б.Эрхэмбаяр, Б.Хорлоодой нар яг одоо барилдана

 

22211 01 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жин, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдах ба манай есөн бөх татамид зодоглоно. Өнөөдөр зодоглох манай бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээлэл:

  • Манайхны өнөөдрийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн -57кг жинд Б.Алтанцэцэг АНУ-ын бөхийг ялсан ч хоёрдугаар тойрогт их дуулгын хошой хүрэл медальт Израилийн Нелсон Леви Тимнад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Нармандах нэгдүгээр тойрогт Албанийн бөхийг, хоёрдугаар тойрогт Доминиканы бөхийг тус тус ялж гуравдугаар тойрогт Бразилын бөхтэй барилдана. 
  • Эрэгтэйчүүдийн -60 кг жинд барилдсан Б.Цогтбаяр Унгарын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин тус жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Екатеринбургийн их дуулгийн алтан медальт Л.Өнөболд эхний тойрогт Грекийн бөхийг, хоёрдугаар тойрогт Голландын бөхийг тус тус ялж D хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидовазетэй барилдана.
  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд А.Нямхишиг Белгийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт Израилийн бөхөд ялагдсgнаар тэмцээнээ дуусгалаа. Харин Г.Наранцэцэг эхний торйогт Чилийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдсан Португалийн К.Катаринаг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд Ц.Гал-од эхний тойрогт ялагдан тэмцээнээ дуусгасан бол Б.Хорлоодой яг одоо /хоёрдугаар дэвжээнээ/ Белгийн Р.Амбертэй барилдана.

Эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Эрхэмбаяр хоёрдугаар тойрогт Унгарын бөхтэй барилдан ялж гуравдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт Израилийн Фликер Таллтай яг одоо барилдана. /гуравдугаар дэвжээ/

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.