МИАТ ойрын зайн нислэгт хоол өгдөггүй ч зардалдаа 4.4 сая төгрөг тусгасаар байжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу есдүгээр сарын 9-нд МИАТ компанийн ажилтай танилцаж, хяналт шалгалтыг хийжээ. Энэхүү шалгалтын дүнг өнөөдөр /2020.10.12/ танилцууллаа.

МИАТ компани гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл нийт 11 чиглэлд 58 удаагийн нислэг үйлдэж, 17 447 иргэнийг авчирсан.

МИАТ компани нь шинэ чиглэлүүдэд шинэ үнэ тогтоосон. Тусгай үүргийн нислэгийн зардал нь өндөр гарч байгаа. Шалгалтаар нислэгийн шууд бус зардал буюу ном, хэвлэмэл материал, бизнес лоунж зэрэгт төсөв зарцуулж байна.

  • Ном гарын авлагын зардалд 753 мянгаас-3.4 сая төгрөг
  • Бизнес лоунжийн зардал 29 мянгаас 152 мянган төгрөг
  • Бусад зардал гэх тогтмол 39 сая төгрөг тус тус тусгасан.

Тухайлбал, Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн шууд бус зардал:

  • Зар сурталчилгааны зардалд 242 мянган төгрөг
  • Ном гарын авлагын зардалд 753 мянган төгрөг
  • Бизнес лоунжийн зардалд 72 мянган төгрөг
  • .

Мөн МИАТ компаниас тусгай үүргийн бүх нислэгт хоол өгөхгүй байгаа гэсэн хэр нь хоолны зардал гэдэг мөнгийг тусгасан байгаа нь тогтоогдсон. Жишээ нь, Улаанбаатар-Сөүл чиглэлд нисэх багийн хоолны зардлаас гадна 4.4 сая төгрөгийг тусгасан байна.

Тиймээс ШӨХТГ-аас цар тахлын үед зар сурталчилгаа, ном хэвлэл, лоунжийн зардлыг бууруулснаар тийзийн үнэ тарифыг бууруулах боломжтой гэж үзэж байна " гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.