АТГ-т эрх мэдлээ урвуулан ашигласан 160 хэрэг бүртгэгджээ
Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны есдүгээр сарын байдлаар 19.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6849 буюу 26 хувиар буурсан байна. Тэгвэл өнгөрсөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх сараас 7.9 хувиар өссөн байна. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг улсын дунджаар 91 болж, өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурчээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн сард 272 хэрэг бүртгэгдсэний 232 85.3 хувь нь авлигын гэмт хэрэг байна.
Бүртгэгдсэн 232 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд:
- 160 буюу 63.8 хувь нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
- 48 буюу 19.1 хувь нь хахууль авах,
- 32 буюу 12.7 хувь нь хахууль өгөх,
- 6 буюу 2.4 хувь нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- 3 буюу 1.2 хувь нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах,
- 3 буюу 0.8 хувь нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.