ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа тэргүүтэй дарга нар өөрсдийгөө 21 сая төгрөгөөр шагнажээ

Нийслэлийн засаг дарга асан С.Амарсайхан цар тахлын үед "сайн ажилласан" гэх шалтгаанаар иргэдийн хандивын мөнгөнөөс НЗДТГ-ын дарга нарт 21 сая төгрөгийн урамшуулал олгосон. Уг асуудал иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан ч өнөөдөр мартагдах тийшээ ханджээ.

Тэгвэл үүнтэй яг ижил асуудал эрүүл мэндийн салбарт гарсан байна.

Тодруулбал, . Уг мөнгөн дүн мөн 21 000 000 төгрөг.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “А.Амбасэлмаа, чи яахаараа өөр дээрээс сар болгон 160 цаг бичдэг юм бэ. 21 сая төгрөг бага мөнгө биш шүү. Чи огт унтдаггүй, хоол унд иддэггүй, байнга босоогоороо байдаг хүн үү” гэж загнасан гэх яриа ч ХӨСҮТ-ийнхний дунд гарчээ.

Мөн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Н.Сувдмаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим ийнхүү хуудаст бичжээ. Тэрбээр "Халдварт өвчин судлалын нөхөд минь ээ. Нийслэлийн удирдлагууд 21 сая төгрөг хувааж авсан гээд сүйд болоод байсан. Гэтэл манай байгууллагад /ганцаараа биш байх/ 21 сая төгрөг хувааж авсан хүн байх юм... Гол нь бусдын хасуулсан ажлын хөлсийг яриагүй байж “би авах ёстойгоо авсан гээд байгаа нь хачин шүү” гэжээ.

Түүний цахим хуудас дээрээ хэрхэн бичиж байсан нь сошиал хуудсанд ийнхүү баримтаар хадгалагджээ.

120553884 1647275382112302 1028518718780293454 n (1)

Энэ мэт мэдээллээс харвал ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын дарга нар мөн л бусдадаа хувь хүртээлгүйгээр өөрсдийгөө шагнасан болж таарчээ. Энэ талаар бид холбогдох газруудаас торуулж мэдээллийг дэлгэрүүлж хүргэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.