Аки башёд 17 монгол бөх барилдлаа

 

o0887124214806455481 01 01(2)

Энэ удаагийн Аки башёд монгол аваргууд маань бэртлийн улмаас барилдалгүй өнжсөн ч 17 монгол хүчтэн таван зиндаанд урамтай сайхан барилдлаа. Тодруулбал мэргэжлийн сумо бөхийн хоёр зиндаанд монгол бөх түрүүлж, 11 бөх 50 хувиас дээш амжилт үзүүлсэн буюу качикоши хийлээ. 

Макүүчи зиндаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /8:7/
Тамаваши Б.Мөнх-Оргил /5:10/
Кирибаяама Б.Лхагвасүрэн /9:6/
Хошорюү С.Бямбасүрэн /8:7/
Ичиножо А.Ичинноров /8:7/

Жүрёо зиндаа

Чиёошома Г.Мөнхсайхан /9:6/
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /5:10/
Миторюү Б.Төрболд /6:9/
Дайшохо Ч.Шижирбаяр /6:9/

Макүшита зиндаа

Сакигакэ Я.Баттүшиг /3:4/
Кёкүсотэн Э.Энхманлай /4:3/
Ёүшояама Б.Анхбаяр /4:3/

Санданмэ зиндаа

Хокүтэнкай Г.Сүхбат /7:0/ Түрүү магнай
Саданохикари Д.Наранцогт /1:6/
Дэванорюү Т.Тэмүүлэн /4:3/
Дайтэнма Н.Чинзориг /5:2/

Жонидан зиндаа

Хокүсэйхо А.Даваанинж /7:0/ Түрүү магнай

Харин 2020 оны Аки башёгийн түрүү бөхөөр "Токицүказэ" дэвжээний секиваке Шодаи анх удаа түрүүлж эзэн хааны цомыг хүртлээ. Тэрээр дэвжээндээ 56 жилийн дараа, Күмамото муждаа анх удаа дээд зиндааны түрүү, эзэн хааны цом авчирлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.