Жүдо бөхийн Ази тивийн АШТ Монгол улсад зохион байгуулагдана

 

118343703 199444591616299 2175064972501810781 o 01

Жүдо бөхийн тивийн аварга шалгаруулах тэмцээн 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан ч цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байлаа. Тэгвэл Ази тивийн жүдо бөхийн холбооноос тэмцээний товыг шинэчлэн товлолоо. Одоогоор хэдэн орны хэдэн тамирчин ирэх нь тодорхойгүй байгаа ч дөрөвдүгээр сард 20 гаруй орны 90 орчим тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байлаа.  

Харин Монголын жүдо бөхийн холбооноос сар бүр зохион байгуулж буй дотоодын чансаа олгох 11 дүгээр сарын тэмцээн 21-22-ны өдрүүдэд төлөвлөгдсөн байгаа билээ. 11 дүгээр сард зохион байгуулагдах тус тэмцээнийг "Монголын жүдочид олимпийн наадмаас анхны медалиуд хүртсэн 40 жилийн ойд" зориулан зохион байгуулах ба хуваарьт нь өөрчлөлт орж болзошгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.