Коронавирус туссан хөлбөмбөгчид Францын шигшээгээс хасагдлаа

 

Английн Премьер лиг дэх Франц тоглогчид болох Манчестер Юнайтед клубын хагас хамгаалагч Паул Погба, Тоттенхам клубын Тануи Ндомбеле нар коронавирус туссан нь батлагдлаа. Ийнхүү шинжилгээний хариу эерэг гарсан тоглогчид гэрийн хорионд орж үндэстнүүдийн цомын тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Францын баг ирэх есдүгээр сарын 5-ны өдөр Швед, есдүгээр сарын 8-ны өдөр Хорватын багуудтай тоглох хуваарьтай байгаа юм. 

Паул Погба

Дээрх тоглогчид гэрийн хорионд хамгийн багадаа 14 хоног байх шаардлагатай ба бэлтгэл сургуулилтдаа бүрэн хамрагдаж чадаагүй гэдэг үндэслэлээр Премьер лигийн улирлын нээлтийг ч өнжиж магадгүй болоод байна. 

Тануи Ндомбеле

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.