УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос болж төсвийн тодотгол долоо хоногоор хойшиллоо

Учир нь Төвсийн зарлагын хяналтын дэд хороон дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганд оролцох эрхээ долоо хоногоор хасуулсан юм. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.3-т зааснаар,

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь хууль тогтоомжид заасан эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулдаг байна.

Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголын асуудлаар Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж санал дүгнэлт гаргана. Түүний дараа тус дэд хорооны санал, дүгнэлтийг чуулганаар хэлэлцэх ёстой юм.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс сонгоно гэж хуульчилсны дагуу Б.Пүрэвдорж нь тус дэд хорооны дарга болсон бөгөөд тэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эрх нь хязгаарлагдсан тул энэ хороо даргалагчгүйгээр хуралдах боломжгүй юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.