Шөвгийн 8-д таван дэлхийн аварга үлдлээ

 

117427636 10157232939032062 7518700561844438369 o 01

Урьд шөнийн тоглолтуудын дараа шөвгийн найман тамирчин тодорлоо. Шөвгийн 8-д таван дэлхийн аварга тамирчид тунан үлдлээ. 

  • Ж.Трамп /2019 оны дэлхийн аварга/ - Кайрен Вилсон /дэлхийн чансааны 8/
  • Курт Мафлин - Антони Макгилл 
  • Марк Виллиамс /2000, 2003, 2018 оны дэлхийн аварга/ - Ронни О Сулливан /2001, 2004, 2008, 2012, 2013 оны дэлхийн аварга/
  • Марк Селби /2014, 2016, 2017 оны дэлхийн аварга/ - Нейл Робертсон /2010 оны дэлхийн аварга/

Н.Робертсон таван жилийн өмнөх ДАШТ-д хожигдсон хариугаа авлаа

Н.Робертсон Б.Хавкинс нар 2009 оноос хойш 25 дахь удаагаа учраа тааран тоглолоо. Ийнхүү 25 удаа таарахдаа нэг удаа тэнцэж, 14 удаад нь Н.Робертсон хожиж байна. Дэлхийн аварга Н.Робертсоны хувьд 2015 оны ДАШТ-ий шөвгийн 8-д Барри Хавкинстай учраа таарч 13:12 харьцаагаар хожигдож байсан хариугаа авлаа. 

117444712 10157232768607062 6710775369796301145 o

Тоглолтын дараа Хавкинс: "Би шинэ цохиур ашиглаад удаагүй байна. Ердөө сар гаруй хугацаанд цохиуртаа сайн дасаж чадахгүй л байна. Гэхдээ энэ миний хожигдсон шалгаан гэж хэлэхгүй ээ. Сайхан тоглолтууд хийлээ" хэмээн хэлсэн байна. 

Нейл Робертсоны дараагийн учраа түүний мөнхийн өрсөлдөгч Марк Селби байх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.