Шөвгийн 8-ын төлөөх тоглолтууд өрсөлдөөнтэй явагдаж байна

 

117122906 10157225202557062 1744722228186152541 o 01 

Одоогийн байдлаар Ж.Трамп, М.Виллиамс, М.Селби нарын дэлхийн аваргуудаас гадна Норвегийн К.Мафлин нарын дөрвөн тоглогч шөвгийн наймд шалгараад байна. Өчигдөр снукер биллиард сонирхогчдодоо дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбигийн тоглолтын тоймыг толилуулсан билээ. Тус тоглолтын тоймыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Шинэхэн дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлж буй Жадд Трамп хоёрдугаар тойрогт БНХАУ-ын өсч буй залуу од Ян Бинтаотой ширүүхэн өрсөлдсөний эцэст 13-11 харьцаагаар буулган авч шөвгийн 8-д шалгарсан юм. Энэ нь тэдний зургаа дахь учраа байсан ба таарах бүрийдээ Ж.Трамп хожоод байна. 

117122906 10157225202557062 1744722228186152541 o

Тоглолтын дараа Ж.Трамп хэлэхдээ: "Хэдийгээр үндсэн тоглолтоо гаргаж чадахгүй байгаа ч хэд хоног амарчихвал тоглолтдоо бүрэн орж чадна хэмээн найдаж байна"

Тоглолтын хоёрдугаар сет:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.